Нүүр arrow Архив arrow Л.Пүрэвдоржоос А.Батсүх нь ”99 хувь” илүү байжээ.
Л.Пүрэвдоржоос А.Батсүх нь ”99 хувь” илүү байжээ.
Бичсэн setguulch_admin   
Thursday, 2010 оны 07 сарын 29
 Монголбанкны Ерөнхийлөгч асан А.Батсүхийг монголдоо л байхгүй банкир гэж  маш олон эдийн засагчид хэлдэг. Тэрбээр Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа банкны тогтолцоог эрүүл, аюулгүй болгохын тулд тухайн үеийн засгийн газартай гар нийлж ажиллаж байв.Дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямрал манай улсыг нүүрлэж, хар сүүдэр дайрахтай зэрэгцэн тэрбээр сайн дураараа ажлаа өгөхөө албан ёсоор мэдэгдсэн. Энэ байдлаа төр, засгийн дэмжлэггүй болчихлоо гэсэн мэдэгдлээр тайлбарлаж байсан юм.  Тухайн үед сангийн сайд С.Баярцогт санхүү, эдийн засгийн...
хямралын үед төв банкны ерөнхийлөгч ажлаа өгч байгааг “эрсдэлтэй алхам” хэмээн дүгнэж байлаа.А.Батсүх Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр УИХ-аас гарч оронд нь өнөөдрийн Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг томилсон юм.   Л.Пүрэвдорж  эл албан тушаалд томлигдсоныхоо дараа ханш уналтыг ч зогсооно хэмээн амлаж байсан ч чадаагүй.

"Зоос" банкийг дампууруулж, араас нь “Анод” банкийг албан хүчээр татан буулгав.  Ийнхүү төв банкны өнөөдрийн удирдагч хоёр банкийг бурханы оронд илгээж, харин оронд нь “Төрийн банк” байгуулсан хэмээн өөрийгөө магтаж сууна.

 УИХ дахь Ардчилсан намынхан Л.Пүрэвдорж Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа.

 Хэдийгээр энэ асуудал сөхөгдөөгүй байгаа ч магадгүй төв банкны Ерөнхийлөгч дахиад солигдохыг үгүйсгэх аргагүй юм.  Харин энэ хүний оронд төв банкийг толгойлох дараагийн “Ерөнхийлөгч” хэн бэ?

 Учир мэдэх хүмүүс бол банкны салбарыг өөд нь татах чадвартай банкируудыг өрсөлдүүлэх хэрэгтэй гэж хэлж байгаа.  УИХ-ын нэр бүхий хэд хэдэн гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч асан А.Батсүхийг эргүүлэн томилох ёстой гэсэн байр суурьтай байсан юм.

 Гэхдээ энэ салбарт шинийг хийх боломж олгох хэрэгтэй гэж хэмээн үзэж байв. Ийм тохиолдолд А.Батсүхийг яагаад “монголдоо л байхгүй банкир” гэж нэрлэдэг нь батлагдаж, банкны салбар сэргэж мэднэ гэж байсан юм.

Ямар сайндаа л төрийн ордонд Л.Пүрэвдоржоос А.Батсүх нь 99 хувь илүү байжээ гэсэн хошин яриа гарсан байх вэ.
 
< Өмнөх   Дараах >

Улаанбаатар цаг агаар

9/03
Даваа

9/04
Мягмар

9/05
Лхагва

9/06
Пүрэв

9/07
Баасан

 

Өдөр+24
Шөнө+9

Өдөр+26
Шөнө+11

Өдөр+16
Шөнө+6

Өдөр+20
Шөнө+9

Өдөр+22
Шөнө+8